/ / ДОРНОД АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН АХЛАХ МӨРДӨН БАЙЦААГЧ, ЦАГДААГИЙН ХОШУУЧ М.БАТМӨНХ ШИЛДЭГ МӨРДӨН БАЙЦААГЧААР ТОДОРЛОО.

ДОРНОД АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН АХЛАХ МӨРДӨН БАЙЦААГЧ, ЦАГДААГИЙН ХОШУУЧ М.БАТМӨНХ ШИЛДЭГ МӨРДӨН БАЙЦААГЧААР ТОДОРЛОО.

Монгол улсад цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсны 95-н жилийн ой, Мөрдөн байцаах газрын түүхт 70-н жилийн ойн ажлын хүрээнд Цагдаагийн Ерөнхий газрын харьяа гэмт хэрэгтэй тэмцэх албанаас “Хэргийн газрын үзлэг явуулах арга тактик” цогцолбор тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Гэмт хэргийн илрүүлэлт хэргийн газрын үзлэгийн чанараас шууд шалтгаалдаг. Цагдаагийн байгууллагын албаны шуурхай байдлыг хангах, гэмт хэргийн газрын үзлэгийг чанаржуулах, мөрдөн байцаагч нарын үзлэг явуулах, тактик арга зүй, дадал чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадварын түвшинг үнэлж дүгнэх зорилгоор энэхүү тэмцээнийг зохион байгуулжээ.
Хэргийн газрын үзлэгийн чанар үр дүнг дээшлүүлж, ул мөр баримт сэлт илрүүлэх, цуглуулах, бэхжүүлэх үйл ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрэн гүйцэд хийснээс мөрдөн шалгах ажиллагаа хууль ёсны үндэслэлтэй , хангалттай нотлох баримтанд тулгуурлах нөхцлийг бүрдүүлдэг.
Иймд алба хаагчдыг сургаж дадлагажуулах, ур чадварыг нь дээшлүүлэх, алба хаагчдын сэтгэлгээ хандлагыг өөрчлөх, сургалтыг шинэлэг арга хэлбэрээр явуулах, бие биенээсээ суралцах зорилгоор хэргийн газрын үзлэгийн зохиомол орчинг бүрдүүлэн жижүүрийн шуурхай албаны мөрдөн байцаагч нарын дунд энэхүү цогцолбор тэмцээнийг зохион байгуулсан юм.
Тэмцээнд төв орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн 78 мөрдөн байцаагч ур чадвараа сорин өрсөлдсөнөөс тэргүүн байранд Дорнод аймаг дахь цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч М.Батмөнх, хоёрдугаар байранд Төв аймаг дахь цагдаагийн газрын мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Авир, гуравдугаар байранд Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Б.Мөнхбат, тусгай байранд Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Нямсүрэн нар шалгарч, өргөмжлөл, үнэ бүхий зүйл, цалингийн хувиар шагнагдлаа.
Тэмцээнд оролцсон бүх алба хаагч нартаа ажлын амжилт хүсье

СЭТГЭГДЭЛҮҮД :

Tyler:
170.130.163.35
2024-01-15 07:14:02
Donnie:
102.165.1.119
The Unknown Benefits Of Best Onlyfans Pornstar best onlyfans Pornstar
2024-03-19 20:17:40
Эрэн сурвалжилж байна