/ / МАРШ ТАКТИКИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВАГДЛАА

МАРШ ТАКТИКИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВАГДЛАА

МАРШ ТАКТИКИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВАГДЛАА

Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой, Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан "Биеийн тамир спортын тухай" Монгол Улсын хууль, Засгийн газрын 2002 оны 139 дүгээр тогтоолоор батлагдсан "Хүн амын бие бялдарыг чийрэгжүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх, алба хаагчдын бие бялдарын бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлэх, цэргийн хэргийн мэдлэг, дадлага, олон талт үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор цагдаагийн газрын тасаг албадын дунд "Марш тактик" тэмцээн 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр зохион явагдлаа.

Тэмцээнд 8 хүний бүрэлдэхүүнтэй 7 баг тамирчид оролцож, гир өргөлт, АКМ буу задлах угсрах, марш 5 км гүйлт, буудлагын тэмцээн, гранат шидэлт зэрэг төрлүүдээр хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон бөгөөд 1 дүгээр байранд нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлагч нарын баг, 2 дугаар байранд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасаг, 3 дугаар байранд замын цагдаагийн тасгийн баг тамирчид орж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна