/ Бидний тухай / ЦГ-ын тасаг албад / МӨРДӨН БАЙЦААХ ТАСАГ / ТАСГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

ТАСГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

       Дорнод аймгийн Цагдан сэргийлэх ангид 1940-өөд оны эхээр мөрдөн байцаагч Л.Бямбаа, Х.Лувсанчойдор, Д.Гомбосүрэн  нарын зэрэг хүмүүс ажиллаж байсан үеэс мөрдөн байцаах албаны түүх эхэлсэн бөгөөд тус албанд Б.Болд, Ч.Володъя, Л.Батхуяг, Д.Цэндсүрэн, Б.Гүрбадам нарын олон ахмад ажилтан ажиллаж  байв.

          Мөрдөн байцаах тасгийн даргаар х/ч Баатар, д/х А.Пүрэвхүү нар  ажиллаж байсан байна.   

          Мөрдөн байцаах тасаг нь 2014 оноос Цагдаагийн байгууллагын шинэчилсэн бүтцээр эрүүгийн цагдаагийн тасагтай нэгдэн “Гэмт хэрэгтэй тэмцэх тасаг” болж өөрчлөгдсөн байна.

        Хэрэг бүртгэх хэсэг нь Монгол улсын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Засгийн газрын 189-р тогтоолын дагуу 2002 онд байгуулагдан, даргаар х/ч Д.Ганхуяг, 8 алба хаагчтай ажиллаж эхэлж, улмаар  2009 онд Цагдаагийн байгууллагын бүтцийн өөрчлөлтөнд орж, хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтануудыг хариуцан тасгийн дарга х/ч Б.Лхагважав ажиллаж байсан.

          Улмаар 2015 оноос дахин бүтэц орон тооны өөрчлөлт явагдаж, мөрдөн байцаах тасаг, хэрэг бүртгэх эрх бүхий алба хаагчдыг нэгтгэн “Хэрэг бүртгэлт мөрдөн байцаах тасаг” болон шинэчлэгдэн өөрчөгдсөн байна.

          Хэрэг бүртгэх мөрдөн байцаах тасгийн даргаар цагдаагийн хошууч М.Батмөнх ажиллаж байсан бөгөөд 2016 оны 03 сараас эхлэн цагдаагийн дэд хурандаа А.Алтанцоож даргаар томилогдон, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарыг удирдан зохион байгуулж ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна