/ / САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Цагдаагийн байгууллагын түүхт 95, Замын цагдаагийн албаны 80, Мөрдөн байцаах албаны 70 жилийн ойн баярыг угтан тус газрын эрүүгийн цагдаагийн тасгаас тасаг албадын дунд “Сагсан бөмбөг”-ийн тэмцээнийг 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгууллаа.

Тэмцээнд 7 баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон бөгөөд 1 дүгээр байранд Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах тасаг, 2 дугаар байранд Эрүүгийн цагдаагийн тасаг, 3 дугаар байранд Нийтийн хэв журам хамгаалах тасаг шалгарч, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна