ДОРНОД АЙМГИЙН ЭРҮҮ ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА /2016 ОНЫ ЭХНИЙ 3 САРЫН БАЙДЛААР /
Эхний 3 сарын байдлаар 899.7 сая төгрөгний хохиролтой 127 холбогдогчтой, эрүүгийн 132 хэрэг бүртгэгдсэн нь урьд оны мөн үетэй харьцуулбал гэмт хэргийн гаралт 41 хэргээр буюу 23.7 хувиар буурч , гэмт хэргийн илрүүлэлт 71.7 хувьтай буюу 8.3 хувиар өсчээ.
Бусдын биемахбодид гэмтэл учруулах, ашиглал, залилангийн хэрэг 10.6-100% өсч, дээрэмдэх, булаах, байгаль хамгаалах журмын эсрэг, албан тушаалын, хүний амь нас хохирсон, хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих, танхайрах, бусад төрлийн болон хулгайлах хэрэг 100 - 11.5% буурсан, хүчиндэх хэрэг урьд оны ижил түвшинд байна.
Гэмт хэргийн улмаас 3 хүн нас барсан нь урьд оныхоос 66.7 хувь, 52 хүн гэмтсэн нь урьд оныхоос 32.5 хувиар тус тус буурчээ.
Гэмт хэрэгт холбогдсон иргэдийн 33,8 хувь нь согтуугаар, 30.7 хувь нь бүлэглэн, 7.1 хувь нь эмэгтэй, 8.6 хувь нь хүүхэд байх ба 59.8 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй, 47.2 хувь нь 18-30 насны иргэд байна.
Энэ хугацаанд захиргааны 4373 зөрчил илрүүлсэн нь урьд оныхоос 8.1 хувиар буурсан, 161 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч торгосон нь урьд оныхоос 16.7 хувиар өссөн, 115 хүнд баривчлах шийтгэл ноогдуулсан нь урьд оныхоос 25.8 хувиар буурсан, зөрчил гаргасан 4097 иргэн, албан тушаалтан, байгууллагад 120 сая 410,4 мян.төгрөгний торгууль оногдуулсан нь урьд оныхоос 294.4 хувиар өсчээ.
Архидан согтуурч захиргааны зөрчил гаргасан 1172 хүнийг саатуулсан нь урьд оныхоос 19.2 хувиар буурсан байна. Саатуулагдсан хүний 8.4 хувь нь эмэгтэй хүн байгаа нь урьд оныхоос 4.8 хувиар буурсан, харин 0,4 хувь нь насанд хүрээгүй хүүхэд байгаа нь урьд оныхоос 66.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.