/ / “АХА” ТАНИН МЭДЭХҮЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

“АХА” ТАНИН МЭДЭХҮЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

Цагдаагийн байгууллагын 95 жил, Замын цагдаагийн албаны 80 жилийн ойн арга хэмжээг угтаж “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр” арга хэмжээний хүрээнд 2016.04.14-ний өдөр Ерөнхий боловсролын 1-р сургуулийн дунд ангийн сурагчдын дунд “Замын хөдөлгөөний дүрмийг хэн сайн мэдэх вэ” сэдэвт “АХА” танин мэдэхүйн тэмцээн зохион байгуулагдлаа.
Тэмцээнд тус сургуулийн 8а ангийн сурагч А.Агүн 2-р байр, 7а ангийн сурагч Т.Өнөболд 1-р байранд шалгарч, өргөмжлөл мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна