/ / “ЭРДМИЙН БАЯР” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО.

“ЭРДМИЙН БАЯР” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО.

Аймгийн хэмжээний ЕБСургуулийн “Хонхны баяр”-ын арга хэмжээнд тус цагдаагийн газрын хүүхдийн алба болон эмэгтэй алба хаагч нар оролцон насанд хүрээгүй хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой төрлийн ажлыг амжилттай сайн зохион байгууллаа.
Тус цагдаагийн газраас хүүхдийн оролцоог дэмжин үнэлж, ЕБС-ийн 11-р сургуулийн нийгмийн ажилтан, багш Туяамаа, “Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн өсвөрийн цагдаа бүлгэмийн чиглүүлэгч багш С.Төмөрбямба нарыг ерөнхий боловсролын багш сурагчдын холбооны дээд шагнал болох “Шилдэг залуу багш” алтан медалиар шагнаж, өсвөрийн цагдаа бүлгэмийн сурагч, гишүүн “Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч Б.Очир, Э.Бархасцэцэг, Б.Нямдорж нарыг “Тэргүүний шилдэг сурагч-Алтан мэлмий” медалиар тус тус шагнасныг гардуулан өглөө.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна