/ / АЙМГИЙН ХУУЛЬ, ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

АЙМГИЙН ХУУЛЬ, ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах, шүүн таслах ажиллагаа болон ял эдлүүлэх ажиллагааны чанар, үр дүн, цаашид анхаарах асуудлууд” сэдвээр аймгийн хуулийн байгууллагуудын хамтарсан зөвлөгөөн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр цагдаагийн газрын хурлын танхимд зохион байгуулагдлаа.

Зөвлөгөөнд Шүүх, Прокурор, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүх шинжилгээний алба, Тахарын албанаас оролцсон бөгөөд хамтарсан зөвлөгөөнөөр эрүүгийн хэргийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэх, үнэлэхэд тавигдах шаардлага, хэрэгт хавсаргасан бичгийн нотлох баримтуудыг шүүгч, прокуророос үнэлж шийдвэрлэх явцад гарч буй хүндрэл бэрхшээл, хууль хэрэглэхэд гарч буй зөрүүтэй ойлголтууд болон ял эдлүүлэх ажиллагаанд гарч буй зөрчил дутагдлуудыг арилгаж, хуулийг нэг мөр хэрэглэж ажиллах талаар санал шүүмжлэлүүдийг нэгтгэн дүгнэсэн юм.

Зөвлөгөөний төгсгөлд хуулийн байгууллагуудын дунд танин мэдэхүйн “АХА” уралдаант тэмцээн зохион байгуулагдаж, дурсгалын зураг авхууллаа.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна