/ / “МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ, МАЛЧДЫН БҮЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИДЭВХЖҮҮЛЬЕ” ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ, МАЛЧДЫН БҮЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИДЭВХЖҮҮЛЬЕ” ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Тус Цагдаагийн газраас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, малчдын бүлгийн үйл ажиллагааг идэвхжүүлье” сэдэвт сургалт, зөвлөгөөнийг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр амжилттай зохион байгуулав.
Зөвлөгөөнд сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга,  багийн засаг дарга нар, иргэд малчдын төлөөлөл, сум дундын цагдаагийн хэсэг, хэсгийн төлөөлөгч нар нийт 70 гаруй хүн оролцлоо.
Зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга, Цагдаагийн газар, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Дорнод аймагт үйлдэгдэж байгаа мал хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдал, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль хяналт, төр захиргааны байгууллагуудаас зохион байгуулж байгаа ажил, хүрсэн үр дүн, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар  мэдээлэл хийсэн байна.
Хөтөлбөрийн дагуу мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Я.Цолмонбаяр зөвлөгөөнд оролцогч нарт “Мал, мах, малын гаралтай түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ, түүнийг хэрэглэх журам”-ыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, “Малчдын бүлэг холбоог байгуулах, үйл ажиллагааг нь идэвхжүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр сургалт явуулж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Зөвлөгөөний төгсгөлд сумдаас ирсэн төлөөлөгч нар урлагын арга хэмжээг үзэж сонирхон, дурсгалын зураг татуулсан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна