/ / АЙМГИЙН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДЫН УУЛЗАЛТ ЗӨВӨЛГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

АЙМГИЙН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДЫН УУЛЗАЛТ ЗӨВӨЛГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Цагдаагийн газрын зөвлөлийн өрөөнд 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хуулийн байгууллагуудын дарга нарын уулзалт зөвөлгөөн зохион байгуулагдаж, тус Цагдаагийн газраас ажлаа тайлагнаж, цаашид хэрэгжүүлэх зорилго зорилтоо танилцуулан бусад байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллах талаар санал бодлоо солилцлоо.
Уг зөвөлгөөн сар бүр хуулийн хяналтын байгууллагуудад ээлжлэн зохион байгуулагдахаар тогтсон бөгөөд 2016 онд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг аймаг орон нутгийн удирдлага болон холбогдох байгууллагуудтай уялдуулан зохион байгуулах зорилготой юм.
Энэ удаагийн зөвөлгөөн дээр аймгийн Хууль зүйн хэлтсийн дарга Б.Алтансүх, Шүүх шинжилгээний албаны дарга, цагдаагийн хурандаа О.Баярбат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, дэд хурандаа Э.Бямбадорж, Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний газрын дарга С.Мөнхжаргал, Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн М.Нямсүрэн, Ц.Мөнхтуяа нар хүрэлцэн ирж, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Ариунбат, дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Ганзориг, төлөвлөлт зохион байгуулалтын тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Очирпүрэв, нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Одчулуун, замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Батсүх нар оролцсон байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна