/ / ДОРНОД АЙМГИЙН ЭРҮҮ ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА /2016 ОНЫ ЭХНИЙ 6 САРЫН БАЙДЛААР/

ДОРНОД АЙМГИЙН ЭРҮҮ ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА /2016 ОНЫ ЭХНИЙ 6 САРЫН БАЙДЛААР/

     

 Ашиглал, бусдын эд хөрөнгө хулгайлах, хүний амь нас хохирсон, бусдын бие махбодид гэмтэл учруулах хэрэг урьд оны мөн үеэс 1,1-100 хувиар өсч, дээрэмдэх, булаалт, байгаль хамгаалах журмын эсрэг,  залилах, танхайрах, албан тушаалын,  зам тээврийн,  бусад төрлийн хэрэг урьд оны мөн үеэс  20-100 хувиар буурсан, хүчиндэх хэрэг урьд оны ижил түвшинд байна.

        Гэмт хэргийн улмаас 6 хүн нас барсан нь урьд оныхоос 45,4 хувь,  115 хүн гэмтсэн нь урьд оныхоос 21,2 хувиар тус тус буурчээ.

 Гэмт хэрэгт холбогдсон иргэдийн :
-38,4 хувь нь согтуугаар,  24,6 хувь нь бүлэглэн, 10,3 хувь нь эмэгтэй,  5,9 хувь нь хүүхэд байх ба  61,9 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй, 41,2 хувь нь 18-30 насны иргэд  байна.

    Энэ хугацаанд  цагдаагийн байгууллагад ирүүлсэн болон алба хаагч нараас илрүүлсэн захиргааны  9410 зөрчил бүртгэгдсэн нь урьд оныхоос 5,6 хувиар буурсан, 408 жолоочийн  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч торгосон нь урьд оныхоос 42,1 хувиар өссөн, 254 хүнд баривчлах шийтгэл ноогдуулсан нь урьд оныхоос 27,6 хувиар буурсан,  зөрчил гаргасан 8748 иргэн, албан тушаалтан, байгууллагад 281 сая 7,3 мян.төгрөгний торгууль оногдуулсан нь урьд оныхоос  3,6 дахин өсчээ.

   Архидан согтуурч захиргааны зөрчил гаргасан 2370 хүнийг саатуулсан нь урьд оныхоос 11,5 хувиар буурсан байна. Саатуулагдсан хүний 7,8 хувь нь эмэгтэй хүн байгаа нь урьд оныхоос 5,1 хувиар өссөн, харин 0,2 хувь нь насанд хүрээгүй хүүхэд  байгаа нь урьд оныхоос 75,0 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна