/ / ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА ЗОХИОН ЯВАГДЛАА.

ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА ЗОХИОН ЯВАГДЛАА.

Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 95, Цагдаагийн байгууллагын 95 жилийн түүхт ойнуудыг тохиолдуулан жижүүрийн ахлах офицер, цагдаагийн ахмад Б.Баатардоржыг хошууч цолоор, эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Мөнхтуяаг ахмад цолоор, сэтгэл зүйч Ү.Алтантуяаг дэслэгч цолоор, цагдаа, цагдаагийн дэд ахлагч Х.Баатартулга, А.Эрхэмсайхан, Д.Дашхүү нарыг ахлагч цолоор шагнасаныг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн морин цагт цагдаагийн газрын дарга удирдлагууд бие бүрэлдэхүүний хүндэтгэлийн жагсаалын өмнө гардуулан зүүж өгсөн бөгөөд ахлагч бүрэлдэхүүнд Г.Ганцэцэгийг шинээр оруулж, цагдаагийн дэд ахлагч цолыг олголоо.

Мөн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Алтангэрэлийг ЦЕГ-ын "Баярын бичиг"-ээр, харуул цагдаа, цагдаагийн ахлах ахлагч П.Энхболдыг Хууль зүйн яамын “Хүндэт жуух” бичиг, хэв журмын байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Пүрэвбаатар, зохицуулагч, цагдаагийн ахмад Ц.Мягмарсүрэн нарыг ЦЕГ-ын “Хүндэт жуух” бичгээр шагнаж урамшууллаа.

Цол, шагнал авсан алба хаагчдаа баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэе.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна