/ / ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН 95 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН АЛБА ХААГЧИД ШАГНАГДЛАА.

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН 95 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН АЛБА ХААГЧИД ШАГНАГДЛАА.

Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан Дорнод аймаг дахь цэргийн гавъяаны одонт цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Тусгаар тогтнолын талбай дээр ёслолын жагсаал хийж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа алба хаагчдаа шагнаж урамшууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавъяа”-ны одонгоор НХЖХТасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Одчулуун, ахмад ажилтан , “Цэргийн хүндэт” медалиар ОНХАБайцаагч, цагдаагийн хошууч Д.Ариунсанаа,

Цагдаагийн албаны төлөө I зэргийн медалиар 3, II зэргийн медалиар 5, III зэргийн медалиар 11 алба хаагч.

Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.Үнэнбат, эмч, цагдаагийн дэслэгч Намуун, тоо бүртгэгч, цагдаагийн дэд ахлагч У.Уранцэцэг нарын алба хаагчдыг тус тус шагнасан байна.

Шагнагдсан алба хаагчиддаа баяр хүргэж, ажлын амжилт хүсэе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна