/ / ДОРНОД АЙМГИЙН ЭРҮҮ ХЭВ ЖУРМЫН 2016 ОНЫ ЭХНИЙ 7 САРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

ДОРНОД АЙМГИЙН ЭРҮҮ ХЭВ ЖУРМЫН 2016 ОНЫ ЭХНИЙ 7 САРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Аймгийн хэмжээнд 2016 оны эхний 7 сард 2451,9 сая төгрөгний хохиролтой 294 холбогдогчтой,  эрүүгийн 306 хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 20 хэргээр буюу 6,1 хувиар буурчээ. Гэмт хэргийн илрүүлэлт 73,5 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 0,5 пунктээр өсчээ.

                Ашиглал, хулгайлах, бусдын бие махбодид гэмтэл учруулах,  байгаль хамгаалах журмын эсрэг хэрэг урьд оны мөн үеэс 3,8-100 хувиар өсч, дээрэмдэх, булаах, залилах, , танхайрах, албан тушаалын,  зам тээврийн, хүний амь нас хохирсон, бусад төрлийн хэрэг урьд оны мөн үеэс 2,6-100 хувиар буурсан,  хүчиндэх хэрэг урьд оны ижил түвшинд байна.

        Гэмт хэргийн улмаас 9 хүн нас барсан нь урьд оныхоос 60,8 хувь,  137 хүн гэмтсэн нь урьд оныхоос 15,4 хувиар тус тус буурчээ.

 Гэмт хэрэгт холбогдсон иргэдийн :
-36,4 хувь нь согтуугаар,  24,1 хувь нь бүлэглэн, 9,8 хувь нь эмэгтэй,  5,8 хувь нь хүүхэд байх ба  62,6 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй, 41,1 хувь нь 18-30 насны иргэд  байна.

    Энэ хугацаанд  цагдаагийн байгууллагад ирүүлсэн болон алба хаагч нараас илрүүлсэн захиргааны  11193 зөрчил бүртгэгдсэн нь урьд оныхоос 1,6 хувиар буурсан, 478 жолоочийн  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч торгосон нь урьд оныхоос 42,7 хувиар өссөн, 280 хүнд баривчлах шийтгэл ноогдуулсан нь урьд оныхоос 25,7 хувиар буурсан,  зөрчил гаргасан 10435 иргэн, албан тушаалтан, байгууллагад 332 сая 162,1 мян.төгрөгний торгууль оногдуулсан нь урьд оныхоос  3,8 дахин өсчээ.

   Архидан согтуурч захиргааны зөрчил гаргасан 2723 хүнийг саатуулсан нь урьд оныхоос 9,7 хувиар буурсан байна. Саатуулагдсан хүний 7,8 хувь нь эмэгтэй хүн байгаа нь урьд оныхоос 8,6 хувиар өссөн, харин 0,2 хувь нь насанд хүрээгүй хүүхэд  байгаа нь урьд оныхоос 75,0 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна