/ / ХАНДИВ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ.

ХАНДИВ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ.

Цагдаагийн газрын алба хаагчид Дорнод аймгийн хараагүйчүүдийн холбооны дэргэдэх “Дорнын аялгуу” хамтлагийн гишүүн Д.Эрдэнэбаяр, Б.Арсланбаатар нарын хамтарсан “Сэтгэлийн мэлмий” уран бүтээлийн тайлан тоглолтыг ивээн тэтгэж ажилласан байна.

Мөн НЦГазрын хөдөлгөөнт зохицуулалтын хэлтсийн 2 дугаар тасгийн алба хаагч болон Төв аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Банзрагчийн Батбаяр нар гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсонтой холбогдуулан Дорнод аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид мөрдөс нэгт алба хаагчдаа халуун сэтгэлийн тусламж үзүүлэн цугласан хандивыг хүргүүлсэн байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна