/ / “ХҮҮХДИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ӨСВӨРИЙН ЦАГДАА БҮЛГЭМИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН ЯВАГДЛАА.

“ХҮҮХДИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ӨСВӨРИЙН ЦАГДАА БҮЛГЭМИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН ЯВАГДЛАА.

Аймгийн хэмжээнд насанд хүрээгүй хүүхдээс үйлдсэн гэмт хэргийн тоо өссөн үзүүлэлттэй байгаад анхаарч хүүхдийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хүүхэд хүүхэддээ нөлөөлөх нөлөөллийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хүүхэд хамгааллын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг хангах зорилгоор “Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд өсвөрийн цагдаа бүлгэмийн оролцоо” сэдэвт арга хэмжээг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Цагдаагийн газрын хурлын танхимд зохион явууллаа.

Арга хэмжээнд Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Одчулуун, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагч, цагдаагийн ахмад Б.Алтантуяа, байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Болортуяа, эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Эрдэнэхөлөг, ЗЦТасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Н.Мөнхболд, Прокурорын газрын прокурор Мөнхзул, Аймгийн Өмгөөлөгчдийн холбооны улсын ахлах өмгөөлөгч Д.Ганхуяг, Гэр бүл хүүхэд хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Цэрмаа, мэргэжилтэн Д.Баасанжав, Хэрлэн сумын 10 багийн нийгмийн ажилтан, ЕБС-ийн нийгмийн ажилтан, оролцооны байгууллагын багш нар, өсвөрийн цагдаа бүлгэмийн суралцагчид хамрагдсан байна.

Уг арга хэмжээ зохион явагдсанаар өсвөрийн цагдаа бүлгэмийн сурагчид хүүхдийн гэмт хэргийн талаар ойлголт мэдээлэлтэй болох, хүүхдийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд хүүхэд хүүхэддээ нөлөөлөх, гэмт хэргийн хор уршгийн талаар ойлголт, хандлага нэмэгдүүлэхэд ач холбогдолтой юм.

Арга хэмжээний үеэр Хэрлэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Батмөнх хүрэлцэн ирж, хүүхдийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үйл ажиллагаанд идэвхтэй оролцож буй нийгмийн ажилтан багш нарт шагнал гардууллаа.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна