/ / МӨРДӨН БАЙЦААГЧ, ХЭСГИЙН БАЙЦААГЧ НАР ХОХИРОГЧИД ЧИГЛЭСЭН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛИЙН СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА.

МӨРДӨН БАЙЦААГЧ, ХЭСГИЙН БАЙЦААГЧ НАР ХОХИРОГЧИД ЧИГЛЭСЭН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛИЙН СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА.

Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Монгол дахь Америкын элчин сайдын яамтай хамтран хэрэгжүүлж буй "Жендэрт суурилсан хүчирхийлийг зогсоох нь" төслийн хүрээнд "Хамгаалах байрны үйлчилгээ болон хохирогчид чиглэсэн хамгааллын үйлчилгээг сайжруулах" чиглэлээр олон улсын зөвлөх багш нар сургалтуудыг үе шаттай зохион байгуулсан билээ.

Сургалтанд хамрагдсан сургагч багш нар орон нутагтаа мэдээлэлээ хүргэж арга зүйгээ түгээн дэлгэрүүлэх зорилгоор Залуучууд хөгжлийн төвтэй хамтран Монфемент сүлжээ байгууллын санхүүгийн дэмжлэгтэйгээр 2016 оны 12 дугаар сарын 12 ны өдөр Эрүүл мэндийн газрын өрхийн эмч, Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, мөрдөн байцаагч, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хамгааллын мэргэжилтнүүдийг оролцуулсан "Хохирогчид чиглэсэн хамгааллын үйлчилгээг сайжруулах нь" сургалтыг зохион байгууллаа.

Сургалтан оролцогчид хохирогчтой ажиллах чиглэлээр мэргэжлийн хил хязгаар, нууцлал, гэр бүлийн хүчирхийллийн суурь шалтгаан, чадавхид суурилсан үйлчилгээний талаар онол арга зүй болон Аляскын нууцлалын сайн туршлагад суралцаж энэ чиглэлээр нэгдсэн нэг ойлголт, арга зүйд суралцлаа.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна