/ / “2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН”-ИЙН ХУРАЛ БОЛЛОО.

“2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН”-ИЙН ХУРАЛ БОЛЛОО.

Тус Цагдаагийн газар 2016 оны ажлаа дүгнэж, үйл ажиллагааны тайлангийн хурлыг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Политехникийн коллежийн зааланд амжилттай зохион байгууллаа.

Тайлангийн хуралд цагдаагийн газрын дарга, даргын зөвлөлийн гишүүд, алба хаагч нар оролцсон бөгөөд урилгаар Хууль зүйн хэлтсийн дарга Б.Алтансүх, Аймгийн иргэний зөвлөлийн дарга Б.Өлзийбаян, Аймгийн прокурор, хууль цаазны итгэмжит зөвлөх Б.Ууганбаатар, Ахмадын хорооны дарга, цагдаагийн бэлтгэл хошууч Х.Болдбаатар, ахмад ажилчид, алба хаагчдын гэр бүл хүрэлцэн ирсэн байна.

Тайлангийн хурлын үеэр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хуулиар хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж, бусдыгаа манлайлан ажилласан алба хаагчдыг шалгаруулж,  хөдөлмөрийн болон ажил мэргэжлийн алба хаагчаар 12 алба хаагч, Цагдаагийн газрын даргын “Баярын бичиг”-ээр 8 алба хаагчийг өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшууллаа. Бусдаас сурлагаараа тэргүүлэн суралцаж буй цагдаагийн алба хаагчдын 16 хүүхдийг шагнаж урамшуулсан байна.

Мөн ахмад ажилтан нарт Цагдаагийн газрын Ахмадын хорооноос Ахмадын байгууллага үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн баярыг тохиолдуулан ойн тэмдэг, дурсгалын номыг гардуулав.

Арга хэмжээний үеэр 26 нэр төрлийн азтан шалгаруулах үйл ажиллагаа зохион явагдсан бөгөөд төгсгөлд нь хүрэлцэн ирсэн нийт бие бүрэлдэхүүн, зочид төлөөлөгчдөд зориулж, урлагийн тоглолтыг толилуулсан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна