/ / НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ АЛБАНЫ ШИЛДЭГ ХАМТ ОЛНООР ДОРНОД АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ ТАСАГ ШАЛГАРЛАА.

НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ АЛБАНЫ ШИЛДЭГ ХАМТ ОЛНООР ДОРНОД АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ ТАСАГ ШАЛГАРЛАА.

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах албаны 2016 оны тайлангийн хурлаар 2016 онд хийсэн ажлаа дүгнэн, шилдэг алба хаагчдаа тодруулан, шагнал гардуулсан юм.

Тус албаны хөдөлмөрийн аварга хамт олноор цагдаагийн дэд хурандаа Ц.Одчулуун даргатай Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасаг шалгарсан байна. Мөн Гэр бүл хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагч, цагдаагийн ахмад Б.Алтантуяа Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэт жуух” бичиг, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Б.Ариунтөр Цагдаагийн ерөнхий газрын “Баярын бичиг”-ээр тус тус шагнуулсан байна.

Улиран одож байгаа 2016 онд нийтийн хэв журам хамгаалах чиг үүргийн хүрээнд хийж гүйцэтгэсэн онцлог ажлуудаас дурдвал, Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт, Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн ээлжит сонгууль, Үндэсний Их баяр наадмын үеийн аюулгүй байдлыг хангах, хамгаалалт зохион байгуулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын бэлтгэлийг ханган, зөрчил, дутагдалгүйгээр зохион байгуулсан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна