/ / ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНАГДЛАА.

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНАГДЛАА.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тохиолдуулан шинэ оны босгон дээр тус Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 170 дугаар зарлигаар төрийн дээд шагнал одон медаль болох  “Цэргийн гавъяа”-ны одонгоор тус цагдаагийн  газрын төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн дарга, цагдаагийн хошууч Болдын Очирпүрэв, “Цэргийн хүндэт” медалиар хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Адилбишийн Алтанцоож, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн харуулын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Чулуунбаатарын Борчулуун, цагдаагийн газрын ахмад ажилтан, цагдаагийн ахлах ахлагч Бандийн Цэцгээ, Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр саатуулах байрны дарга, цагдаагийн хошууч Дархын Жавзандулам нар тус тус шагнууллаа.

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн одон медалиар мөн салбар яамны шагналаар шагнуулсан албан хаагчдад эрүүл энх, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна