/ / ЦАГДААГИЙН ГАЗАР ИРГЭДЭД 2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ТАВИЛАА.

ЦАГДААГИЙН ГАЗАР ИРГЭДЭД 2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ТАВИЛАА.

Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн 14.1.2, 14.2 дахь хэсэг, Хууль зүйн сайдын 2014 оны А/89 дүгээр тушаалаар баталсан “Иргэний зөвлөл, оршин суугчдад цагдаагийн байгууллагын тайлан тавих журам”-ын дагуу харьяалах Иргэний зөвлөл, оршин суугч иргэдэд үйл ажиллагааныхаа тайланг төвлөрсөн байдлаар танилцуулах, санал хүсэлтийг сонсож цаашид авч хэрэгжүүлэх ажлыг тодорхойлох зорилгоор 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр тус Цагдаагийн газрын хурлын танхимд тайлан танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа.

Тайлангийн арга хэмжээнд аймгийн Хууль эрх зүйн хэлстийн дарга Б.Алтансүх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий Иргэний зөвлөлийн дарга Б.Өлзийбаян, Хэрлэн сумын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, хууль зүйн мэргэжилтэн, 10 багийн 70 гаруй иргэд оролцсон бөгөөд үйл ажиллагаагаа иргэдэд сурталчилан урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж, сэрэмжлүүлэг, зурагт хуудсыг тарааж ажиллаа.

Цагдаагийн газрын тасаг албад 2016 онд хийж гүйцэтгэсэн ажлын талаар товч танилцуулга хийсэн бөгөөд Хууль эрх зүйн хэлтэс, Иргэний зөвлөл, Цагдаагийн газар иргэдтэй цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал бодлоо солилцсон байна. Цагдаагийн үйл ажиллагаатай холбоотой санал асуулгыг иргэдээс амаар болон бичгээр хүлээн авч, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Ариунбат шийдвэрлэх, хамтран ажиллах талаар зохих хариултыг тус тус өгөв.

Арга хэмжээний төгсгөлд иргэдэд зориулж Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойн арга хэмжээний талаар видео бичлэг үзүүлж, алба хаагчид урлагын хэсэгчилсэн тоглолтыг сонирхуулсан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна