/ / СУМ, БАГИЙН ИРГЭДЭД ТАЙЛАНГАА ТАВИЛАА.

СУМ, БАГИЙН ИРГЭДЭД ТАЙЛАНГАА ТАВИЛАА.

Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн 14.1.2, 14.2 дахь хэсэг, Хууль зүйн сайдын 2014 оны А/89 дүгээр тушаалаар баталсан “Иргэний зөвлөл, оршин суугчдад цагдаагийн байгууллагын тайлан тавих журам”-ын дагуу харьяалах Иргэний зөвлөл, оршин суугч иргэдэд үйл ажиллагааныхаа тайланг тавих арга хэмжээний хүрээнд Дорнод аймаг дахь цагдаагийн газрын даргын баталсан хуваарийн дагуу тасаг албадын даргаар ахлуулсан хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч нараас хариуцсан баг, сумынхаа иргэдэд Цагдаагийн газраас 2016 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан тавих арга хэмжээг амжилттай зохион байгуулж ажиллаа

Арга хэмжээний хүрээнд аймгийн хэмжээнд 3500 орчим иргэн үйл ажиллагаанд идэвхитэй хамрагдсан байх бөгөөд үйл ажиллагаагаа иргэдэд сурталчилан урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж, сэрэмжлүүлгийг тарааж ажиллаа.

Цагдаагийн үйл ажиллагаатай холбоотой санал асуулгыг иргэдээс амаар болон бичгээр хүлээн авч, шийдвэрлэх, хамтран ажиллах талаар зохих хариултыг тус тус хүргүүлж ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна