/ / “ШИЛДЭГ ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ”-ИЙГ ШАЛГАРУУЛЛАА.

“ШИЛДЭГ ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ”-ИЙГ ШАЛГАРУУЛЛАА.

Аймгийн Засаг даргын захирамжаар тус цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч нарын дунд “Шилдэг хэсгийн төлөөлөгч” болзолт уралдааныг зарласан бөгөөд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд бусдыгаа хошуучлан, идэвх зүтгэлтэй ажилласан алба хаагчдыг шалгаруулж, шагнал гардууллаа.

Болзолт уралдаанд 1 дүгээр байранд Цагаан-Овоо сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Бат-Отгон, 2 дугаар байранд Булган сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Ч.Чинзориг, 3 дугаар байранд Чулуунхороот сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Мөнхзолбоо нар тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан ба 1 дүгээр байранд шалгарсан д/ч Б.Бат-Отгонд иж бүрэн компьютер, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсэгт зөөврийн нөтбүүк, шагнагдсан алба хаагч нарт үнэ бүхий зүйл олгосон байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна