/ / ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Тус Цагдаагийн газрын хэрэг бүртгэх эрх бүхий алба хаагчид, прокуроруудын хамтарсан зөвлөгөөн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулагдлаа.

Уг зөвлөгөөнийг аймгийн прокурорын баталсан 6 заалт бүхий “Дорнод аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасагтай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулах хөтөлбөр”-т тусгагдсаны дагуу орлогч прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Арсланбаатар аймгийн Прокурорын газраас 2016 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр хийсэн ажлын талаар, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа А.Алтанцоож Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгаас 2016 онд хийсэн ажлын талаар тус бүр мэдээлэл хийж, нийт прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын дунд “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хугацаа сунган шалгаж байгаа хэргийн шийдвэрлэлтийн талаар болон удааширч байгаа хэргийн шалтгаан нөхцөл”, “Түдгэлзүүлсэн хэрэг болон сэргээн шийдвэрлэх боломжтой хэргүүдийн шийдвэрлэлт”, 5 сараас дээш хугацаанд цагдан хоригдож буй яллагдагчид холбогдох хэргийн талаар, Улсын ерөнхий прокурорын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/88 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Прокурорын хяналтын ажил болон хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг дагаж мөрдөх аргачилсан заавар”-ын заалт нэг бүрийг хэрэгжүүлэх, цаашид анхаарах асуудлын талаар чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Мөн аймгийн прокурор Т.Ууганбаатар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр анхаарвал зохих асуудал, цаашид хийх ажлын талаар нийт хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт 11 заалт бүхий “Ажлын чиглэл”-ийг албан бичгээр хүргүүлж, хэргийг хуулийн анхны хугацаанд шуурхай шалгаж шийдвэрлэх, ээдрээ төвөгтэй, эргэлзээ төрүүлсэн хэрэг нэг бүрийн талаар орлогч прокурор болон аймгийн прокурорт танилцуулж, прокурорын зөвлөгөөнөөр хэлэлцүүлж байх, нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд хэрэг буцах асуудлыг эрс багасгах, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгохгүй байхын тулд гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг анхнаас нь сайтар хянаж шалгах, хамтарсан зөвлөгөөнийг сар бүр хийж байх талаар орлогч прокурор, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн даргад болон нийт прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт үүрэг чиглэл өгсөн байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна