/ / ХЭВЛЭЛИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭГ БАЙГУУЛЛАА.

ХЭВЛЭЛИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭГ БАЙГУУЛЛАА.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хамтран зохион байгуулах, мэдээ, сэрэмжлүүлэг нэвтрүүлгийг хамтран бэлтгэх, иргэдэд хууль сурталчлах, төрийн үйлчилгээний талаар түргэн шуурхай мэдээллийг түгээх, Дорнод аймгийг эрүүл, аюулгүй аймаг болгож, аливаа гэмт хэрэг, зөрчлийг хамтран илрүүлж, таслан зогсоох зорилгоор тус Цагдаагийн газраас орон нутгийн хэвлэлийн байгууллагуудтай 2017 онд хамтран ажиллах гэрээ байгуулах арга хэмжээ 02 дугаар сарын 02-ны өдөр зохион байгууллаа.

Гэрээ байгуулсанаар Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллаж, “Цагдаагийн газар” нь гэмт хэргээс уьдчилан сэргийлэх яриа, мэдээ, сурталчилгаа хийж, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээ, мэдээллийг хууль тогтоомжийн хүрээнд олон нийтэд сэрэмжлүүлэг болгон хүргэх, “Телевиз” нь өөрийн эфирээр тухайн нэвтрүүлэг, яриа, сурталчилгааг нэвтрүүлэх, техник тоног төхөөрөмжөө ашиглан хамтарсан мэдээ, нэвтрүүлгийг бэлтгэх, олон нийтэд түгээх, хамтарсан эргүүлд ажиллахаар тус тус тусгагдсан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна