/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН АХМАДЫН ХОРОО НЬ “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ АНХАН ШАТЫН БАЙГУУЛЛАГА”-ААР ШАЛГАРЛАА.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН АХМАДЫН ХОРОО НЬ “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ АНХАН ШАТЫН БАЙГУУЛЛАГА”-ААР ШАЛГАРЛАА.

Монголын Ахмадын хорооноос Дорнод аймаг дахь цагдаагийн газрын Ахмадын хорооний 2016 оны ажлыг үнэлж “Улсын тэргүүний анхан шатны байгууллага”-аар шалгаруулж “Батламж” гардуулсаныг цагдаагийн газрын удирдлага болон ахмадын хорооны бүрэлдэхүүнд танилцуулан хүлээн авлаа.

Тус Цагдаагийн газар болон Ахмадын хороо нь ахмадын байгууллагынхаа материаллаг баазыг бэхжүүлж, ахмадын өрөө танхимыг тохижуулж, настан буурлуудаа халамжлан анхаарч, амьдрал ахуйд нь бодит туслалцаа үзүүлэх, тэднийг соёл урлаг, спорт, эрүүл мэндийн олон төрлийн арга хэмжээнд өргөнөөр орролцуулж чөлөөт цагийг нь ая тухтай өнгөрүүлэх талаар идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилладаг болохыг дуулгахад нэн таатай байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна