/ / ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ШАГНУУЛЛАА.

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ШАГНУУЛЛАА.

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал “Цэргийн гавъяаны одон”-гоор Цагдаагийн газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Лхагважав, ахмад  ажилтан, цагдаагийн бэлтгэл хошууч Ч.Уранчимэг, “Цэргийн хүндэт медаль”-иар цагдаагийн бэлтгэл ахлах ахлагч Дашзав нар шагнагдаж, Цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа З.Баянжаргал, Хэрэг бүртгэх мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа А.Алтанцоож, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Одчулуун, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Я.Цолмонбаяр нар Хил хамгаалах ерөнхий газрын дээд шагнал “Онц хилчин” тэмдгээр, эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн хошууч Д.Мөнхүү, хэв журмын ахлах байцаагч, цагдаагийн ахмад М.Энхболд нар аймгийн Засаг даргын “Тэргүүний ажилтан” тэмдэгээр, цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Сэргэлэн-Од, дэд ахлагч Мөнхсүх нар аймгийн Засаг даргын “Жуух” бичиг, ахлах нягтлан бодогч, цагдаагийн дэслэгч Б.Даваадорж Халхгол сумын Хүндэт тэмдэг, цагдаагийн дэд ахлагч Б.Тулга МЗХолбооны “Цэргийн алдар” цол тэмдэгээр тус тус шагнуулж, ажлаа үнэлүүлэн энгэрээ мялаалаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна