/ Тушаал, захирамж / Төсөв санхүүгийн ил тод байдал / ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ТЭМЦЭЭНД АМЖИЛТ ГАРГАЛАА.

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ТЭМЦЭЭНД АМЖИЛТ ГАРГАЛАА.

Олимпийн Таеквондогийн насанд хүрэгчдийн Аймгийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн нээлттэй тэмцээн, халз тулааны тэмцээнд Дорнод аймаг дахь Цагдаагийн газраас 4 тамирчин оролцсон бөгөөд тус бүртээ амжилт гаргаж, нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Даваадорж эрэгтэй 70 кг-ийн жинд “мөнгөн” медаль, төлөвлөлт зохион байгуулалтын тасгийн жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Ганцэцэг эмэгтэй +57 кг-ийн жинд “хүрэл” медаль, халз тулааны эрэгтэй 65 кг-ийн жинд мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Пүрэвдорж “хүрэл” медаль хүртлээ. Тамирчиддаа цаашдын спортын их үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна