/ / “ЦАСНЫ БАЯР-2017” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН ЯВАГДЛАА.

“ЦАСНЫ БАЯР-2017” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН ЯВАГДЛАА.

Алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдарын бэлтгэлжилтийн түвшинг ахиулах зорилгоор цагдаагийн газрын алба хаагчид тэдний гэр бүлийг хамарсан Цасны баяр-2017” арга хэмжээ 2017 оны 02 дугаар сарын  11-ний өдөр Хэрлэн голын эрэг дээр зохион байгуулагдлаа.

Арга хэмжээнд тасаг албадын  6 баг 36 тамирчид оролцож хээрийн бууз, морин барилдаан, цасаар өвлийн өвгөн барих, олс таталтын төрлүүдээр хурд хүч, авхаалж самбаагаа уралдуулж, 1 дүгээр байранд Нийтийн хэв журам хамгаалах тасаг, 2 дугаар байранд Төлөвлөлт зохион байгуулалтын тасаг, 3 дугаар байранд Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах тасгийн баг тамирчид шалгарч, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнуулсан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна