/ / МАРШ ТАКТИКИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВАГДЛАА

МАРШ ТАКТИКИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВАГДЛАА

"Биеийн тамир спортын тухай" Монгол Улсын хууль, Засгийн газрын 2002 оны 139 дүгээр тогтоолоор батлагдсан "Хүн амын бие бялдарыг чийрэгжүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх, алба хаагчдын бие бялдарын бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлэх, цэргийн хэргийн мэдлэг, дадлага, олон талт үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор цагдаагийн газрын тасаг албадын дунд "Марш тактик" тэмцээн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зохион явагдлаа.

Тэмцээнд 6 хүний бүрэлдэхүүнтэй 9 баг тамирчид оролцож, жагсаалын үзлэг, гир өргөлт, АКМ, ПМ буу задлах угсрах, марш 3 км гүйлт, гранат шидэлт, саадтай зурвас туулах зэрэг төрлүүдээр хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон бөгөөд 1 дүгээр байранд Олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасаг, 2 дугаар байранд Эрүүгийн цагдаагийн тасаг, 3 дугаар байранд Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлагч нарын баг, баг тамирчид орж, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнууллаа. Шилдэг тамирчингаар Олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн харуул цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Бямбасүрэн шалгарч, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна