/ Тушаал, захирамж / Төсөв санхүүгийн ил тод байдал / ТАСАГ АЛБАДЫН ДУНД "САГСАН БӨМБӨГ"-ИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВАГДЛАА.

ТАСАГ АЛБАДЫН ДУНД "САГСАН БӨМБӨГ"-ИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВАГДЛАА.

Алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдарын бэлтгэлжилтийн түвшинг ахиулах зорилгоор 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгаас тасаг албадын дунд байгууллагын “Сагсан бөмбөг”-ийн аврага шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион явууллаа.

Тэмцээнд эрэгтэй баг тамирчид 5х5 харьцаатай, эмэгтэй баг тамирчид 3х3 харьцаатай, удирдлагын болон тасаг албад, сумдын гэсэн нийт 11 баг оролцсон бөгөөд шилдэг баг, шилдэг тоглогч, шилдэг хөгжөөн дэмжигч, шилдэг алсын зайны шидэгчүүдийг тус тусад нь шалгаруулж дүгнэсэн.

Хурд хүч, ур чадвараараа бусдыг манлайлсан Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн эрэгтэй баг тамирчид 1 дүгээр байранд шалгарч, шилжин явах цом, өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагналаар, Төлөвлөлт зохион байгуулалтын тасгийн эрэгтэй баг тамирчид 2 дугаар байр, Эрүүгийн цагдаагийн тасгийн эрэгтэй баг тамирчид 3 дугаар байрт тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал, медалиар шагнуулсан байна. Эмэгтэй баг тамирчдаас 1 дүгээр байранд Нийтийн хэв журам хамгаалах тасгийн тамирчид, 2 дугаар байранд Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн тамирчид, 3 дугаар байранд Төлөвлөлт зохион байгуулалтын тасгийн тамирчид шалгарч, медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан байна.

“Эрэгтэй шилдэг тоглогч”-оор нягтлан бодогч, цагдаагийн дэслэгч Б.Ганзориг, “Эмэгтэй шилдэг тоглогч”-оор мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Пүрэвдоржын гэр бүл Н.Хулан, “Алсын зайны шидэгч”-ээр мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Отгонжаргал, “Шилдэг хөгжөөн дэмжигч тасаг”-аар Эрүүгийн цагдаагийн тасаг тус тус шалгарсан.

Тэмцээний үеэр баг тамирчид, хөгжөөн дэмжигчдэд зориулж Хилийн цэргийн дугаар ангийн алба хаагчид ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна