/ / “ЭРҮҮЛ НИЙГЭМ-ТАНЫ ОРОЛЦОО” САРЫН АЯН ЭХЭЛЛЭЭ

“ЭРҮҮЛ НИЙГЭМ-ТАНЫ ОРОЛЦОО” САРЫН АЯН ЭХЭЛЛЭЭ

“Архигүй амьдрал” хөтөлбөрийн хүрээнд өсвөр үе, залуусыг архи, согтууруулах ундаа, хорт зуршлаас сэргийлэх зорилготой “Эрүүл нийгэм-таны оролцоо” аяны нээлтийг 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дорнод Политехник коллежийн Эко хотхонд зохион байгууллаа.

Аяны нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Алтансүх, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Ариунбат, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Одчулуун, олон нийттэй харилцах ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ариунгэрэл, аймгийн Засаг даргын дэргэдэх газар хэлтсийн хамт олон, ЕБС, төрийн болон хувийн хэвшлийн спорт, соёл урлаг, оюун ухаан хөгжүүлэх, танин мэдэхүйн клуб, дугуйлангийн төлөөлөл, иргэд олон нийт оролцлоо.

2017 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл үргэлжлэх аяны хүрээнд аймгийн хэмжээнд архидан согтуурахтай тэмцэх урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийт төр захиргааны байгууллагуудын албан хаагчдын дунд ажил мэргэжлийн болон эрдэм шинжилгээний хурал, илтгэлийн тэмцээн, АСК тэмцээн, архинаас гарах сайн дурын болон албадан эмчилгээнд хамрагдан архинаас татгалзсан иргэдийг төрийн болон нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулах замаар тэдний хөгжил оролцоонд дэмжлэг үзүүлэх, Сумдын ЗДТГ-ын архины хамааралтай иргэдийг “Архигүй амьдрал” зөвлөгөө өгөх кабинет болон архидалтын эсрэг НҮТББ-тай хамтран сайн дурын эмчилгээнд хамруулах зэрэг олон ажлыг зохион байгуулах юм.

Уг нээлтний дараа дугуйн спорт сонирхогчид төв замаар явах аянд Цагдаагийн газраас 2 алба хаагч дугуйтай оролцсон байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна