/ / ДОРНОД АЙМГИЙН 2017 ОНЫ ÝÕÍÈÉ 4 САРЫН ЭРҮҮ, ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

ДОРНОД АЙМГИЙН 2017 ОНЫ ÝÕÍÈÉ 4 САРЫН ЭРҮҮ, ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Гэмт хэргийн илрүүлэлт 73.3 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 1.3 хувиар өссөн байна.

             Гэмт хэргийн улмаас 5 хүн нас барж, 84 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад нас барсан хүн 1 нэгж буюу 16.7 хувиар буурч, гэмтсэн хүний тоо 10 нэгж буюу 13,5 хувиар өссөн байна.

Иргэд аж ахуйн нэгж байгууллагад учирсан хохирлын 193.200.000 төгрөг буюу 9,8 хувийг нөхөн төлүүлсэн.

Дээрэмдэх хэрэг 3 нэгжээр буюу 3 дахин, булаах хэрэг 1 нэгжээр буюу 100 хувь, зам тээврийн гэмт хэрэг 5 нэгжээр буюу 83,3 хувь, хүнийг санаатай алах хэрэг 1 нэгжээр буюу 100 хувь,  бусдын биемахбодид гэмтэл учоруулах хэрэг 2 нэгжээр буюу 3,1 хувиар өсч, хүчиндэх хэрэг 2 нэгжээр буюу 40,0 хувиар, хулгайлах хэрэг 1 нэгжээр буюу 1,7 хувиар, залилах хэрэг 4 нэгжээр буюу 66,7 хувиар, бусдыг амиа хорлоход хүргэн хэрэг 3 нэгжээр буюу 60 хувь, бусад төрлийн хэрэг 1 нэгжээр буюу 8,3 хувиар буурч, ашиглал, эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлэх, танхайрах, эм бэлдмэл, бодис хууль бусаар тээвэрлэх, байгаль хамгаалах журмын эсрэг,захиргааны өжурмын эсрэг хэргүүд урьд оны ижил түвшинд байна.

Мал хулгайлах хэрэг 1 нэгжээр буюу 5.9 хувиар буурч, иргэдийн өмчийн хулгай 2 нэгжээр буюу 5.0 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Хүндэвтэр гэмт хэрэг 13 нэгжээр буюу 21.0 хувиар өсч, хөнгөн хэрэг 4 нэгжээр буюу 4,3 хувиар, хүнд хэрэг 8 нэгжээр буюу 57.1 хувиар буурч, онц хүнд хэрэг урьд оны ижил түвшинд байна.

Хөнгөн хэргийн илрүүлэлт 70.8% байгаа нь өмнөх оны мөн үеэс 0.2%, хүндэвтэр хэргийн илрүүлэлт 72.9% байгаа нь 2.9%-иар тус тус өсч, хүнд хэргийн илрүүлэлт 83.3% байгаа нь 4.2 хувиар буурсан байна.

Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 2354 хүлээн авсан нь урьд оны мөн үеэс 132 нэгжээр буюу 5,3 хувиар буурчээ.

Гэмт хэргийн талаарх 513 гомдол мэдээлэл шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 125 нэгжээр буюу 19,6 хувиар буурч, зөрчлийн талаарх 1767 гомдол мэдээлэл шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 6 нэгжээр буюу 0,3 хувиар өссөн ба 149 нь шийдвэрлэгдээгүй үлдэгдлээр байна.

Цагдаагийн байгууллагад ирүүлсэн болон цагдаагийн алба хаагч нараас илрүүлсэн захиргааны зөрчил 5611 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 210 нэгж буюу 3.9 хувь өсч, үүнээс 150 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч торгосон  нь өнгөрсөн оны мөн үеэс 94 нэгжээр буюу 38,5 хувиар буурсан ба 206 хүнд баривчлах шийтгэл ногдуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 49 нэгжээр буюу 31,2 хувиар өссөн, зөрчил гаргасан 5255 иргэн, албан тушаалтан, байгууллага байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 255 нэгжээр буюу 5,1 хувиар өсч, 156.600.000 төгрөгний торгууль ногдуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 10.300.000 төгрөг буюу 6,1 хувиар буурсан, архидан согтуурч захиргааны зөрчил гаргасан 1498 хүнийг эрүүлжүүлсэн нь 62 нэгжээр буюу 3,9 хувиар буурсан байна үзүүлэлттэй  байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна