/ / “САХИЛГА ХАРИУЦЛАГЫН 2017 ОНЫ 2-Р УЛИРЛЫН ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН ЯВАГДЛАА.

“САХИЛГА ХАРИУЦЛАГЫН 2017 ОНЫ 2-Р УЛИРЛЫН ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН ЯВАГДЛАА.

Тус цагдаагийн газрын алба хаагчдын сахилга ёс зүйн зөвлөгөөн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зохион явагдлаа.  

Энэхүү сахилгын зөвлөгөөнд алба хаагчдын сахилга хариуцлагын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх ажил, алдаан дээр суралцах сургалт, алба хаагчдад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, санал асуулга авах, өгөгдсөн кейсээр фокус ярилцлага хийх зэрэг үйл ажиллагаа явагдсан нь урд урьдын зөвлөгөөнөөс илүү шинэлэг хэлбэртэй, нийт алба хаагчдыг хамарсан ач холбогдолтой зөвлөгөөн болсон.

Алба хаагчид фокус ярилцлагаар ажлын хариуцлага, харилцааны соёл, ёс зүйг  хангах чиглэлээр олон асуудлуудыг хөндсөн бөгөөд цаашид хэрэгжүүлэх үйл  ажиллагаанд тусгахаар шийдвэрлэж, зөвлөгөөн өндөрлөсөн байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна