/ / ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНЭЭС АВАХ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНЭЭС АВАХ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс цагдаагийн байгууллагын төрийн тусгай  албан тушаалын сул орон тоог тус албан тушаалд анх орох  иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж,  нөхөх  хаврын сонгон шалгаруулалтад оролцох иргэдийг бүртгэж иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах замаар сул орон тоог нөхнө.

Дорнод аймаг дахь Цагдаагийн газраас дараах ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

“Эрүүлжүүлэх саатуулах байрны эмч”, Дээд боловсролын бакалавар түүнээс дээш зэргийн боловсролтой, эмчлэх эрхийн лицензтэй, цагдаагийн болон бусад байгууллагад мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан туршлагатай, мэргэжлийн ур чадвар сайтай, компьютерийн өргөн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай, албаны болон хувь хүний нууцыг хадгалах, ял шийтгэгдэж байгаагүй, илүү цагаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай 35 хүртлэх насны иргэд;

 “Эргүүлийн цагдаа” 30 хүртэл насны, эрэгтэй, 170 см-аас дээш өндөртэй, хагалгаа болон шарх сорвигүй, шивээсгүй, эрх зүйн болон бусад бакалавр түүнээс дээш зэрэгтэй, гоо зүйн болон бие бялдарын хөгжил тэгш, ял шийтгэгдэж байгаагүй байх;

Харуулын цагдаа” 25 хүртэл насны, эрэгтэй, 170 см-аас дээш өндөртэй, хагалгаа болон шарх сорвигүй, шивээсгүй, цэргийн алба 8 сараас дээш хугацаагаар биеэр хаасан, ял шийтгэгдэж байгаагүй, гоо зүйн болон бие бялдарын хөгжил тэгш байх.

Зарлагдсан ажлын байр, албан тушаалтай холбоотой асуудлаар Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын “1” дүгээр байрны 301 тоотод өөрийн биеэр,холбогдох баримт бичгийг авчиран бүртгүүлж, дээрх ажил /албан тушаал/-д тавигдах шалгуур, шаардлагыг хангаж байгаа эсэхийг ар гэрийнхэнтэйгээ зөвлөлдсөний дагуу судалгаанд хамрагдан холбогдох мэдээллийг авна уу.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна