/ / “ОРОН НУТГИЙН ЗАМ-ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ”, ”ОЮУТАН ТЭЭВЭР-2” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН ЯВАГДАЖ БАЙНА.

“ОРОН НУТГИЙН ЗАМ-ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ”, ”ОЮУТАН ТЭЭВЭР-2” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН ЯВАГДАЖ БАЙНА.

Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас Улсын болон орон нутгийн чанартай автозамд гарч буй зам тээврийн осол хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд хэрэгжиж буй “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” сэдэвт аяны хүрээнд олон талт ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.

Мөн улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй “Оюутан тээвэр-2” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аймгийн Авто тээврийн төвтэй хамтран оюутан сурагчдын амралтын хугацаа дуусч, аймгийн төв рүү болон Улаанбаатар хот руу чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний урсгал нэмэгдэж байгаатай холбоотойгоор улсын чанартай магистрал зам дагуу орших Баянтүмэн, Булган, Хөлөнбуйр сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын ажлыг эрчимжүүлэн цагдаагийн газрын даргын баталсан цагийн хуваарийн дагуу хяналт шалгалтад татан оролцуулж байна.

            Алба хаагч нар үүрэг гүйцэтгэх хугацаандаа иргэд, жолооч нарт замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх, хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчихгүй байх, хурд хэтрүүлэхгүй байх талаар санамж сэрэмжлүүлэг өгч, тээврийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх утга бүхий стикер наалт байршуулж ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна