/ ГХУСА / Архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр / ХУУЛЬ БУСААР ХУДАЛДААЛЖ БУЙ БАЖУ АРХИЙГ ИЛРҮҮЛЭН УСТГАЛД ОРУУЛЛАА.

ХУУЛЬ БУСААР ХУДАЛДААЛЖ БУЙ БАЖУ АРХИЙГ ИЛРҮҮЛЭН УСТГАЛД ОРУУЛЛАА.

Тус цагдаагийн газраас Хууль бусаар болон гар дээрээс архи, согтууруулах ундаа худалдаж байгаа болон оруулж ирж байгаа иргэдийг илрүүлэх, хариуцлага тооцох ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Тус цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгаас зохион байгуулсан тусгай арга хэмжээний хүрээнд 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 09 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд “Шүр” зах болон бусад газраас БНХАУ-д үйлдвэрлэсэн, хууль бусаар гар дээрээс болон гэрээр зарж байсан  5 иргэнээс 144 ширхэг Бажу гэх архийг илрүүлэн хураан авч, устгалд орууллан дээр иргэдэд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу тус бүрийг 50000 төгрөгний торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Уг бажу гэх БНХАУ-д үйлдвэрлэсэн архи нь хүний амь нас, эрүүл мэндэд хортой, эрүүл ахуйн шаардлага хангахгүй архи тул иргэд та бүхэн хэрэглэхгүй байх, хууль бусаар худалдаалж буй иргэдийн талаарх  мэдээллийг Цагдаагийн байгууллагад өгч эрүүл нийгмийн төлөө хамтран ажиллахыг уриалж байна. 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Эрэн сурвалжилж байна