/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ III УЛИРЛЫН НЭГДСЭН ЦУГЛАРАЛТ, СУРГАЛТ-САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ III УЛИРЛЫН НЭГДСЭН ЦУГЛАРАЛТ, СУРГАЛТ-САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ.

Тус Цагдаагийн газрын 2017 оны III улирлын нэгдсэн цугларалт, сургалт-сахилгын зөвлөгөөн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр буюу өнөөдрөөс эхлэн 3 хоногийн хугацаатай зохион явагдаж байна.

Уг сургалт, зөвлөгөөн нь алба хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, алба хаагч, ажилтан гэмт хэрэг, зөрчил үйлдэх, ёс зүй, сахилгын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлж, шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авах, цагдаагийн албаны дотоод хяналт-аюулгүй байдлыг хангах, алба хаагчдын албандаа хандах хандлагыг эерэг болгож, ажлын бүтээмжийг дээшлүүлэх, шинээр хэрэгжиж буй хуулийн үзэл баримтлалд алба хаагчдыг хувьсан өөрчлөгдөж ажиллах мэдлэг олгох зорилготой юм.  

Сургалтын эхний өдөр алба хаагчдын бэлэн байдлыг шалгаж, жагсаалын бэлтгэлээр эхэлсэн бөгөөд цаашлаад цагдаагийн газрын 3 дугаар улирлын товч тайлан танилцуулах, докторант, магистр багш нарын сонирхолтой хичээлүүд, тасгууд дотроо албаны хичээлүүдээр үргэлжилж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Эрэн сурвалжилж байна