/ / ЭРГҮҮЛ ХЯНАЛТ ХЭСЭГЧИЛСЭН АРГА ХЭМЖЭЭГ "ТҮВШИН АМЬДРАЛ" ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН ЗОХИОН ЯВУУЛЛАА

ЭРГҮҮЛ ХЯНАЛТ ХЭСЭГЧИЛСЭН АРГА ХЭМЖЭЭГ "ТҮВШИН АМЬДРАЛ" ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН ЗОХИОН ЯВУУЛЛАА

         Дорнод аймаг дахь Цагдаагийн газраас 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай “Эргүүл-хяналт” хэсэгчилсэн арга хэмжээний удирдамж төлөвлөгөөг Цагдаагийн газрын даргаар батлуулан Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Шүр” зах болон олон нийтийн газар, гудамж талбайд архидан согтуурч, бусдын амгалан тайван байдал байнга алдагдуулдаг, архины хамаарал бүхий 45 иргэнийг цагдаагийн хяналтанд авч, бүртгэлжүүлэн, Зөрчлийн тухай  хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа ба “Түвшин амьдрал” төрийн бус байгууллагатай хамтран тэдэнд архины хор уршигийн талаар болон шинээр батлагдан гарсан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, “Зөрчлийн тухай хууль”, “Эрүүгийн хууль”-ийн талаарх сургалт, мэдээлэл орж, зөвлөгөө өгч  ажиллаа. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна