/ / ЦАГДААГИЙН ГАЗРААС “АХЛАГЧИЙН ӨДӨР”-ИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН ЯВУУЛЛАА.

ЦАГДААГИЙН ГАЗРААС “АХЛАГЧИЙН ӨДӨР”-ИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН ЯВУУЛЛАА.

Монголын цагдаагийн байгууллагын “Ахлагчийн өдөр”-ийг тохиолдуулан 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тус Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын удирдлага болон Ахлагчийн зөвлөлөөс ахлагч бүрэлдэхүүнд жилийн хугацаанд хийсэн ажлын тайланг танилцуулж, санал асуулга өрнүүлэн, сагсан бөмбөгийн тэмцээн, хүндэтгэлийн хүлээн авалт зэрэг олон талт арга хэмжээг зохион явууллаа.

Сагсан бөмбөгийн тэмцээнд 1-р байранд шалгарсан Нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагч нар, 2-р байранд шалгарсан Дотоодын цэргийн тусгай салааны алба хаагч нар, 3-р байранд шалгарсан Нийтийн хэв журам хамгаалах тасгийн сумдын алба хаагч нарт өргөмжлөл, медаль, мөнгөн шагналыг тус тус гардуулан өгсөн байна.

Арга хэмжээнд нийт ахлагч бүрэлдэхүүн хамрагдаж, Аймгийн Прокурорын газар, Шүүх, Монгол банк, хилийн цэргийн болон зэвсэгт хүчин, Онцгой байдлын газар, Нийтийн аж ахуй болон Цагдаагийн газрын дарга удирдлага нар урилгаар оролцон, ард иргэдийнхээ өмнө өргөсөн тангараг, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа алба хаагчдыг шагнаж урамшуулсан байна.

Үүнд: Чойбалсан хотын “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр цагдаа, цагдаагийн ахлагч С.Энхтулга, Н.Сайнжаргал, “Чойбалсан хотын “Жуух бичиг”-ээр цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.Мөнх-Эрдэнэ, Монголын Залуучуудын холбооны “Цэргийн алдар” цол тэмдэгээр цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Нямбаяр, С.Энхтөгөлдөр, Цагдаагийн газрын даргын “Баярын бичиг”-ээр цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Батбаатар, цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Г.Дэлгэрмөрөн, конторын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Ганцэцэг, Ахлагчийн зөвлөлийн шагнал болох “Талархал”-ын бичгээр цагдаа, цагдаагийн ахлагч С.Энхтулга, цалингийн 10 хувь нэмэх урамшууллын “Батламж”-аар цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Батаа, Ц.Эрдэнэсүрэн, Чинямбол , Цэндсүрэн, Прокурорын газрын “Хүндэт өргөмжлөл”-өөр цагдаа, цагдаагийн сургагч ахлах ахлагч О.Ариунболд, “Нийтийн аж ахуй” ХК-иас мөнгөн шагналыг харуулчин, цагдаагийн дэд ахлагч Б.Өнөрхүү, Э.Шинэцогт нарт, Шүүхийн байгууллагын “Хүндэт өргөмжлөл”-өөр цагдаа, цагдаагийн дэд ахлагч Шижирбат нар тус тус шагнуулсан байна.

Хүрэлцэн ирсэн зочид болон нийт ахлагч нарт хилийн цэргийн “Хилчин” хамтлаг, ОБГ, Зэвсэгч хүчин, ЦГазрын хамтарсан урлагын хэсэгчилсэн тоглолтыг үзэж сонирхуулахын зэрэгцээ, олон хөгжөөнт тэмцээнийг зохион явуулсан нь “Ахлагчийн өдөр”-ийн өдрийг халуун дулаан орчинд тэмдэглэн өнгөрүүлсэн үйл явдал болсон юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна