/ Мэдээ мэдээлэл / Шинэ мэдээ / “БИД МАРТАХГҮЙ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН ЯВАГДЛАА.

“БИД МАРТАХГҮЙ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН ЯВАГДЛАА.

Тус цагдаагийн газраас өргөсөн тангарагтаа үнэнч байж төр, ард түмнийхээ амар тайван амьдралын төлөө өөрийн амь насаа зориулсан алба хаагчдынхаа баатарлаг үйлсийг мөнхжүүлэх, эргэн дурсаж, хүндэтгэл үзүүлэх зорилгоор 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Бид мартахгүй” арга хэмжээг зохион явууллаа.

Энэ өдөр бие бүрэлдэхүүн бахархалт үйлстэнүүдээ хүндэтгэн 1 минут чимээгүй зогсож, албан үүргээ гүйцэтгэж байгаад амь үрэгдсэн Сүрэнгийн Гончиг, Лувсаншаравын Баярваань, Цэвэгмидийн Хүрэлбаатар, Хувийн Адъяа нарын алба хаагчдын намтар түүх, алдар гавьяаг дурссан бөгөөд тэдний гэр бүл, үр хүүхдүүдийг хүлээн авч уулзан,  сэтгэл санааны болон эд материалын тусламж дэмжлэг үзүүлж санал, хүсэлтийг нь сонслоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна