/ / МУ-ЫН ХЗДХС-ЫН НЭРЭМЖИТ "ШИЛДЭГ ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ-2017" ТЭМЦЭЭНИЙ ТЭРГҮҮН БАЙРАНД ОРСОН АЛБА ХААГЧАА ХҮЛЭЭН АВЛАА

МУ-ЫН ХЗДХС-ЫН НЭРЭМЖИТ "ШИЛДЭГ ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ-2017" ТЭМЦЭЭНИЙ ТЭРГҮҮН БАЙРАНД ОРСОН АЛБА ХААГЧАА ХҮЛЭЭН АВЛАА

Монгол Улсын Хууль Зүй Дотоод Хэргийн Сайдын нэрэмжит “Шилдэг хэсгийн төлөөлөгч-2017” анхдугаар уралдаанд түрүүлж нэгдүгээр байранд шалгарсан Дорнод аймгийн Баяндун сумын хэсгийн төлөөлөгч, Цагдаагийн дэслэгч Б.Бат-Отгоныг Дорнод аймаг дахь цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн 2017 оны 12 сарын 17-ны өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Цагдаагийн дэслэгч Б.Бат-Отгоныг Цагдаагийн газрын дарга, зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзан ТАЛАРХАЛ, үнэ бүхий зүйл олгов.

Мөн Эрүүгийн цагдаагийн  тасгийн алба хаагч нар шилдэг хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Бат-Отгоныг хүлээн авч өдрийн зоог барьж үнэ бүхий зүйлээр урамшуулав.

Цаашид “Шилдэг хэсгийн төлөөлөгч-2017” анхдугаар уралдаанд түрүүлж нэгдүгээр байранд шалгарсан Дорнод аймгийн Баяндун сумын хэсгийн төлөөлөгч, Цагдаагийн дэслэгч Б.Бат-Отгоныг алдаршуулах, ажил үйлсийг нь сурталчилах, танилцуулах зорилгоор 2018 оны 01 дүгээр сараас эхлэн Цагдаагийн газрын дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг Хууль Зүйн Дотоод Хэргийн Сайдын нэрэмжит шагнал болох Уаз-469 Хантер автомашинаар Дорнод аймгийн бүх сумдыг тойрч ажиллахаар удирдамж, төлөвлөгөө гарган ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна