/ / ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

       Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 106 жилийн түүхт ойг тохиолдуулан өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган, үр бүтээлтэй ажилласан цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр боллоо.
Хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэй гүйцэтгэж, дэвшүүлсэн зорилтоо хангахад хамт олноо хошуучлан ажилласан 4 алба хаагч офицер бүрэлдхүүнд шинээр орж “Дэслэгч” цол, нэр бүхий 8 алба хаагч Цагдаагийн ерөнхий газар, Санхүү аж ахуйн алба, Мөрдөн байцаах алба, Замын цагдаагийн алба, Дотоодын цэргийн штабын шагналуудаар шагнагдлаа.

    Үүнд: Хэсгийн байцаагч, цагдаагийн ахлагч Э.Энхбаяр, Н.Гансүх, ГБХХГХУСэргийлэх мэргэжилтэн, цагдаагийн дэд ахлагч У.Уранцэцэг, хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Х.Төрбат нар цагдаагийн дэслэгч цол;

Хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэй гүйцэтгэж, онц хүнд гэмт хэргийг мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажилласан эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.Болд, хөдөлгөөнт эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Даваадорж нар “Цагдаагийн гавъяа” тэмдэгээр;

Чойбалсан хотын ус хангамжийн эх үүсвэр хамгаалах тусгай салааны харуулчин, ахлагч Ч.Лхагвадорж “Оны онцлох алба хаагч”-аар, мөн тус салааны харуулын дарга, ахлах дэслэгч Н.Эрдэнийг Дотоодын цэргийн штабын даргын “Баярын бичиг”-ээр;

Захиргаанын удирдлагын тасгийн аж ахуйн ажилтан, цагдаагийн ахмад С.Баатарсүх Санхүү, аж ахуйн албаны даргын “Баярын бичиг”-ээр тус тус шагнуулсаныг гардуулан өглөө.

    Мөн тус Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Ц.Мягмарсүрэн Замын цагдаагийн албаны “Ажил мэргэжлийн шилдэг алба хаагч”-аар;

Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Пүрэвдорж Мөрдөн байцаах албаны “Шилдэг мөрдөгч”-өөр;

Замын цагдаагийн тасгийн цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.Одгэрэл Монгол Улсын гавъяат тээвэрчин, онц сэргийлэгч А.Рэнцэнгийн нэрэмжит шагналаар тус тус шагнагдсаныг хамт олны дунд алдаршуулах үйл ажиллагааг зохион явууллаа.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна