/ / МӨРДӨН БАЙЦААХ ТАСГИЙН ДАРГА, ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА А.АЛТАНЦООЖ 2017 ОНЫ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ “ТЭРГҮҮНИЙ АЛБА ХААГЧ”-ААР ШАЛГАРЛАА

МӨРДӨН БАЙЦААХ ТАСГИЙН ДАРГА, ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА А.АЛТАНЦООЖ 2017 ОНЫ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ “ТЭРГҮҮНИЙ АЛБА ХААГЧ”-ААР ШАЛГАРЛАА

      Дорнод аймгийн Засаг даргын тамгын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны тэргүүн шалгаруулах өрсөлдөөнд төрийн жинхэнэ албаны “Тэргүүний алба хаагч”-аар Дорнод аймаг дахь цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа А.Алтанцоожыг өрсөлдүүлэхээр нэр дэвшүүлэн улмаар 2017 онд иргэдийнхээ амар амгалан байдлыг хамгаалах, иргэдийн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр хийж бүтээсэн ажлыг үнэлэн Дорнод аймгийн 2017 оны төрийн жинхэнэ албаны “Тэргүүний алба хаагч”-аар шалгаруулж өргөмжлөл, цомоор шагналаа.

Шагналыг Дорнод аймгийн шилдэгүүдийг шалгаруулах “Алтан нар” наадмын үеэр аймгийн засаг дарга М.Бадамсүрэн ёслол төгөлдөр гардуулав.

Цагдаагийн дэд хурандаа А.Алтанцоож даргатаа цаашдын ажил хөдөлмөрт нь хамт олныхоо нэрийн өмнөөс өндөрөөс өндөр амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна