ЦАГДААГИЙН АЛБАНД ШИНЭЭР ТОМИЛОГДСОН АЛБА ХААГЧ НАРТ ЦАГДААГИЙН ЦОЛ ОЛГОЖ, ТАНГАРАГ ӨРГҮҮЛЭВ
Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар томилогдон цагдаагийн албанд анх орж байгаа 4 алба хаагчид цагдаагийн “Дэд ахлагч” цол олгож, цагдаагийн тангараг өргүүлэх үйл ажиллагаа боллоо.
Цагдаагийн албанд шинээр орж томилогдсон алба хаагч нартаа баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.