/ / "ЦАГДААГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ИРГЭДЭД ТАВИХ АРГА ХЭМЖЭЭ"-Г ЗОХИОН ЯВУУЛЛАА.

"ЦАГДААГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ИРГЭДЭД ТАВИХ АРГА ХЭМЖЭЭ"-Г ЗОХИОН ЯВУУЛЛАА.

Цагдаагийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1.6, 15.2 дахь хэсэг, хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/133 дугаар тушаалаар баталсан "Иргэний зөвлөлийн дүрэм"-ийн 8.1.7-д  "Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага нь тухайн жилийн үйл ажиллагааны тайланг иргэний зөвлөл, оршин суугчдад тайлагнах" заалтыг хэрэгжүүлэх зорилгоор "Цагдаагийн газраас 2017 оны үйл ажиллагааны тайланг иргэдэд тавих арга хэмжээ"-г 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Аймгийн Политехникийн коллежийн хурлын зааланд зохион байгууллаа.

Урилгаар Аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ц.Баяржаргал, Хэрлэн сумын Засаг даргын тамгын газрын дарга А.Наранцэцэг, Аймгийн Иргэний зөвлөлийн дарга Б.Өлзийбаян, Иргэний зөвлөлийн гишүүн Л.Бямбажав, Аймгийн хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Ц.Нямсүрэн нараас гадна 400 гаруй иргэд хүрэлцэн ирж оролцсон байна.

            Арга хэмжээний үеэр тасаг албадаас зурагт самбар байршуулан иргэдэд үйлчлэн, 10 гаруй иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, газар дээр нь шийдвэрлэж ажиллаа.

Мөн иргэдэд зориулж “Зам” уран сайхан киног үзүүлж, урлагын тоглолт, 12 төрлийн азтан шалгаруулах арга хэмжээг зохион явуулсан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна