/ / “ӨСВӨРИЙН ЦАГДАА БҮЛГЭМ”-ИЙН УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН ЯВАГДЛАА.

“ӨСВӨРИЙН ЦАГДАА БҮЛГЭМ”-ИЙН УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН ЯВАГДЛАА.

Тус Цагдаагийн газраас хүүхэд хүүхэддээ нөлөөлөх нөлөөллийн чанарыг сайжруулах зорилгоор “Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд таны оролцоо” аянг эхлүүлэн аяны хүрээнд  “Өсвөрийн цагдаа бүлгэм”-ийн уулзалт зөвлөгөөнийг сургуулиудын нийгмийн ажилтан, багш, сурагчдын дунд зохион явууллаа.

Уг зөвлөгөөнд “Өсвөрийн цагдаа бүлгэм”-ийн байгуулан батламж, “Өсвөрийн цагдаа” гэсэн бүч гардуулахын зэрэгцээ аяны хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд төрийн захиргаа, хүүхдийн байгууллагуудын хамтын оролцоог сайжруулах, харилцан туршлага судлуулах, бие биеэсээ суралцах нөхцөл бололцоог хангаж, хүүхэд хамгааллын ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцсэн байна.

Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Ариунбат зөвлөгөөний үеэр ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд зохион явуулсан “Миний гэр бүл миний ертөнц” сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд 1 дүгээр байранд шалгарсан Цагаан-Овоо сумын ЕБС-ын 12 дугаар ангийн сурагч Б.Уранчимэг, 2 дугаар байранд шалгарсан Хэрлэн сумын 12Г ангийн сурагч Г.Намуун, 3 дугаар байранд шалгарсан Хэрлэн сумын 8 дугаар сургуулийн 9А ангийн ангийн Н.Хүслэн, тусгай байранд  шалгарсан Хэрлэн сумын 8 дугаар сургуулийн 12В ангийн сурагч Э.Урангоо нарыг өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

Аяын хүрээнд насанд хүрээгүй хүүхдийг хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургуулийн орчинд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах, хүүхэд хүүхэддээ нөлөөлөх нөлөөллийн чанарыг сайжруулах чиглэлээр өсвөрийн цагдаа бүлгэмийн чиглүүлэгч багш нартай санал солилцож, сургалт мэдээлэл өгч ажилласан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна