/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ИРГЭДЭД ТАВИХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН ЯВУУЛЛАА.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ИРГЭДЭД ТАВИХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН ЯВУУЛЛАА.

Цагдаагийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1.6, 15.2 дахь хэсэг, хууль зүйн сайдын 2014 оны А/89 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан “Иргэний зөвлөл, оршин суугчдад цагдаагийн байгууллагын тайлан тавих журам”-д заасныг хэрэгжүүлэх зорилгоор "Цагдаагийн газраас 2017 оны үйл ажиллагааны тайланг иргэдэд тавих арга хэмжээ"-г 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Аймгийн Политехникийн коллежийн хурлын зааланд зохион байгууллаа.

Урилгаар Аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ц.Баяржаргал, Хэрлэн сумын Засаг даргын тамгын газрын дарга А.Наранцэцэг, Аймгийн Иргэний зөвлөлийн дарга Б.Өлзийбаян, Иргэний зөвлөлийн гишүүн Л.Бямбажав, Аймгийн хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Ц.Нямсүрэн нараас гадна 400 гаруй иргэд хүрэлцэн ирж оролцсон байна.

            Арга хэмжээний үеэр тасаг албадаас зурагт самбар байршуулан иргэдэд үйлчлэн, 10 гаруй иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, газар дээр нь шийдвэрлэж ажиллаа.

Мөн иргэдэд зориулж “Зам” уран сайхан киног үзүүлж, урлагын тоглолт, 12 төрлийн азтан шалгаруулах арга хэмжээг зохион явуулсан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Эрэн сурвалжилж байна