/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ НЭГДСЭН ЦУГЛАРАЛТ, СУРГАЛТ, САХИЛГЫН ЗӨВӨЛГӨӨН ЯВАГДАЖ ДУУСЛАА

ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ НЭГДСЭН ЦУГЛАРАЛТ, СУРГАЛТ, САХИЛГЫН ЗӨВӨЛГӨӨН ЯВАГДАЖ ДУУСЛАА

Монгол Улсын хууль, тогтоомж, Цагдаагийн төв байгууллагаас гарсан тушаал, шийдвэр, төрийн албаны зарчим, дэвшүүлсэн зорилтийг хэрэгжүүлэх, “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”, “Цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандарт”-ыг үйл ажиллагаандаа хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлсэн, цаашдын зорилгоо бодитой тодорхойлох зорилгоор тус Цагдаагийн газрын 2017 оны бие бүрэлдэхүүний нэгдсэн цугларалт, сургалт, сахилгын зөвөлгөөнийг 2017 оны 12 сарын 15-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрүүдэд батлагдсан удирдамж, хөтөлбөрийн дагуу зохион явагдаж дууслаа. Тус сургалт, зөвлөгөөний үеэр Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч П.Ганхуяг өөрийн зохиож найруулсан бүтээл болох “Зам” Монголын уран сайхны киног алба хаагчдад толилуулж, онц хүнд гэмт хэргийг илрүүлэхэд мэргэжлийн ур чадвар гарган ажилласан 10 алба хаагчийг Цагдаагийн газрын даргын “Баярын бичиг”, цалингийн 10%-иар, 8 алба хаагчийн цалингийн 10%-иар тус тус шагнаж урамшуулан 2018 ондоо Цагдаагийн байгууллагаас дэвшүүлсэн зорилт, цагдаагийн алба хаагчийн сахилга, хариуцлага, ёс зүйн дүрмийн хэрэгжилт, сахилгын зөрчлийг бууруулах, бие биедээ тавих зарчимч шаардлагыг дээшлүүлж, ажлын манлайллыг дээшлүүлж ажиллах “УРИАЛГА”-ыг гаргасан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна