/ / ХЭВЛЭЛИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭГ БАЙГУУЛЛАА.

ХЭВЛЭЛИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭГ БАЙГУУЛЛАА.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хамтран зохион байгуулах, мэдээ, сэрэмжлүүлэг нэвтрүүлгийг хамтран бэлтгэх, иргэдэд хууль сурталчлах, төрийн үйлчилгээний талаар түргэн шуурхай мэдээллийг түгээх зорилгоор тус Цагдаагийн газраас аймгийн хэвлэлийн байгууллагуудтай 2018 онд хамтран ажиллах гэрээ байгуулах арга хэмжээг 01 сарын 16-ны өдөр зохион явууллаа.

 Арга хэмжээнд Цагдаагийн газрын дарга, удирдлага нар болон Аймгийн “Шинэ суваг”, “ВBS”, “Мижи”, “Дорнод”, “D-1” телевизийн захирлууд оролцож, 2017 оны гэрээгээ дүгнэн хэлэлцэж, энэ онд хэрхэн хамтран ажиллах талаар санал бодлоо солилцсон байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна